
Нийслэлийн зургаан дүүрэг, дөрвөн аймагт ахлах сурагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх
“LEVEL UP” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Ховд аймаг.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан тус хөтөлбөрийг Боловсролын Ерөнхий газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллах үеэрээ хөтөлбөрийн нээлтэд оролцож ахлах ангийн 400 гаруй сурагчид багш нар, салбарын төлөөлөлд амжилт хүслээ.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Болормаа болон чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцов.
Ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “LEVEL UP” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд 130 гаруй багш бэлтгэж, 5000 гаруй хүүхдэд зорилтот мэдлэг, мэдээллийг өгнө.
Ингэснээр сурагчид санхүүгийн олон эрсдэлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ сэргийлэхээс гадна бие даан шийдвэр гаргах ур чадварт суралцана гэж үзэж байна.


