Сум, байгууллагын дарга нартай гэрээ байгуулав

May be an image of 9 people

Өнөөдөр /2025.02.10/ Аймгийн Засаг дарга М.Амарсанаа сумдын Засаг дарга, албан байгууллагын дарга нартай "Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ"-нд гарын үсэг зурж ажилд нь амжилт хүслээ. 

Арга хэмжээг аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв.

May be an image of 1 person, dais and text

Засаг дарга М.Амарсанаа: 

2025 онд аймгийн Засаг даргын “Хурдтай хөгжлийн зам” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийг “Баялаг бүтээгчид, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, бизнес эрхлэгч иргэд, малчид, тариаланчид”-ийг дэмжих жил болгон зарлалаа. 

Үүнтэй холбогдуулан сум, байгууллагынхаа хүрээнд баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн, авлига ашиг сонирхлын зөрчил гаргахгүй, иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг хэлсэн үгэндээ онцоллоо. 

Ирэх 4 жилийн хөгжлийн бодлогын гол баримт “Хурдтай хөгжлийн зам” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II дугаар хуралдааны 54 дүгээр тогтоолоор  батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн. 

May be an image of 2 people

Тус хөтөлбөрийн хүрээнд: 

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах, 
-Булган боомтын өргөтгөл хийж, байтаг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох,
-Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн баялаг бүтээгчдийг дэмжих, 
-Газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг өрнүүлэх,
-Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах зэрэг 10 томоохон төслийг хэрэгжүүлнэ.

May be an image of 2 people

Үүний үр дүнд аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин нэмэгдүүлж, 2 их наядад хүргэнэ гэсэн том зорилттой ажиллана. 
Ирэх дөрвөн жилд иргэдийн амьжиргааны түвшин дээшилж,  дотоодын үйлдвэрлэл нь хөгжсөн, аймгийн эдийн засаг нь тэлж, хүний хөгжил нь дээшилснээр Ховд аймаг хурдтай хөгжсөн он жилүүд байна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of ‎2 people, newsroom and ‎text that says

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text that says

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ