
Өнөөдөр /2025.02.12/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдлаа.
Хуралд оролцсон гишүүд цаг үеийн тулгамдсан хоёр асуудлыг хэлэлцэв. Тухайлбал,
“Шинэ Ховд Жаргалант ТҮК”-ийн ажлын байрны халаалтын шугам сүлжээ хөлдөж дулаан доголдсон.
ТҮК-ийн ажилчид өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаад ажлын байрандаа орж дулаацах боломжгүй, эрүүл, ая тухтай орчинд ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа учраас ойрын хугацаанд шуурхай засварлахаар шийдвэрлэлээ.
Дараагийн хэлэлцсэн асуудал нь Булган сумын цэвэр бохир усны шугам сүлжээнд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт.
Булган сумын орон сууцны айл өрх, 20 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага цэвэр усаар хэвийн хангагдаж чадахгүй байна.
Ашиглалтын явцад шугам сүлжээнд тогтмол эвдрэл, гэмтэл гарч доголдол үүсэж байгаа учраас цаашид үйл ажиллагааг нь тогтвортой байлгах, мэргэжлийн ямар байгууллагад хариуцуулах талаар санал солилцож хууль журмын дагуу судлан шийдвэрлэхээр боллоо.



