
-Аргын тооллын 9 сарын 21. Ням (Адьяа) гараг (2025)-Намрын эхэн хөх бич сарын билгийн 30, харагчин могой, мэнгэ 2 хар, суудал уул, харцага-11 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-18:52.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бурхан сахиус тахих, ном унших, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, эм найруулах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, их хэрэг үүсгэх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, нүүдэл хийх, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, заргалдах, замд гарах, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, шинэ дээл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.