"Боомын амны услалтын систем"-ийг хүлээж авах улсын комисс ажиллав

May be an image of 5 people

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, “Ядуурлыг бууруулах Япон сан”-гийн санхүүжилт, ХХААЯ-ны захиалгаар Алтай суманд "Боомын амны услалтын систем"-ийг байгуулж байгаа.  

May be an image of 9 people

Барилга угсралтын ажлыг "Агро альфа" ХХК хийж гүйцэтгэжээ. 

May be an image of 4 people and text

Үүнд:

-Усжуулах нийт талбай нь 269 га, 
-Төвийн эргэлттэй бороожуулах 5 машин, 
-Доторлогоотой ил суваг-4880 м, 
-Далд шугам сүлжээ-3878 м, 
-Хаях шугам сүлжээ-1980 м, 
-75мвт-ын цагт 402 метр куб ум шахах 3 ш насос, 
-9.8 км хамгаалалтын хашаа, 10.2 км ойн зурвас, ойн зурвасын усалгаа байгуулах зэрэг ажлын даалгавартай.

May be an image of 2 people

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон улсын комисс өчигдөр /20255.09.26/ тухайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тоо хэмжээ, төсвийн дагуу шалгаж хянан баталгаажуулах, ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргах үүрэгтэйгээр Алтай суманд ажиллав. 

May be an image of 11 people

Комиссын бүрэлдэхүүн мэргэжлийн чиг үүргийн дагуу ажиллаж санал, зөвлөмж гаргаж үүрэг даалгавар өглөө. Улмаар үүрэг даалгаврын биелэлтийг тооцсоны дараа ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэлээ.

No photo description available.

"Боомын амны услалтын систем"
-ийн барилга угсралтын ажлын тендерт "Агро альфа" ХХК нь 2021 онд шалгарч 2022 оны 09 сар, 2023 оны 08 сард ажлаа эхлүүлсэн, энэ онд  бүрэн дуусгаад ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын ажлын хугацаанд орон нутгаас өдөрт 10-50 хүнийг ажлын байраар хангасан. Мөн техник ажиллуулах хоёр хүнийг дадлагажуулсан. Туршилтаар эрдэнэшиш, төмс, саримс, амтат гуа, газрын алим зэргийг тариалж нутгийн зарим иргэдийг хүнсний ногоо тариалах арга барилд сургасан гэлээ. 

No photo description available.

"Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл"
-ийн хүрээнд хийж буй услалтын системийг Азийн хөгжлийн банкны зээлээр долоон аймгийн 10 суманд байгуулж байгаа. Алтай сумын “Боомын амны услалтын систем”-ийг тооцвол зургаа дахь бүтээн байгуулалтаа хүлээн авахаар ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын хэсэг мэдээллээ.

May be an image of 15 people and helicopter

ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ