-Аргын тооллын 11 сарын 8. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 8. Бямба (Санчир) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын 18, цагаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, гөрөөсөн толгой-4 од, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-17:24.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, багш шавь барилдах, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, морь уралдуулж эхлэх, бэрийн үйл, хурим хийх, амраг садан бололцох, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, их хэрэг үүсгэх, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, ус хааж бөглөх, заргалдах, ан гөрөө хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ