Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан П.Дулмаахүү, Г.Бямбадорж нар төрийн дээд одон хүртлээ

May be an image of text that says

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн Хүүхдийн байгууллагад 24 жил ажилласан П.Дулмаахүүг "Алтангадас одон"-оор, мөн 20 жил ажилласан Г.Бямбадоржийг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр өчигдөр /2026.02.27/ гардуулан өгч, баяр хүргэлээ.

П.Дулмаахүү нь:

1979-1982 онд Буянт сум дахь ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, 
1982-1990 онд аймгийн Бараа баазад бичээч, 
1995 оноос 2019 он хүртэл аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт бичээч, нарийн бичгээр ажиллаж байсан.

May be an image of text

Г.Бямбадорж нь:

1983-1986 онд цэргийн алба хааж,
1990-2000 он хүртэл Ховд аймгийн Алтай суманд малчин, 
2005 оноос хүүхдийн Баянбулаг зусланд сахиулаар, 
2020 оноос Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жижүүрээр 20 жил тасралтгүй ажиллаж 2024 онд өндөр настны тэтгэвэртээ гарсан байна.

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ