“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” илтгэлийн уралдаан зохион байгуулав

May be an image of one or more people and text

Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх зорилгоор 1921 оны гуравдугаар сарын 01-нд Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар анхны улс төрийн хүчнийг үүсгэн байгуулсан түүхтэй.

Түүхэн энэ өдөр буюу МАН-ын 105 жилийн ой, “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан аймгийн Монгол ардын намын хорооноос “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулав.

May be an image of text

Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо, хариуцлага, манлайлал, инновац, бүтээлч санаачилгыг дэмжих, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах бодит санал, шийдлийг тодруулах зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд 30 гаруй илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 14 илтгэлийг өнөөдөр /2026.03.10/ нээлттэй хэлэлцүүлж шилдгүүдийг шалгарууллаа. 

May be an image of one or more people and text that says

Илтгэлийн уралдаанд:

МУИС-ийн ББС-ийн Программ хангамжийн III ангийн оюутан Э.Түмэндэмбэрэл нэгдүгээр байр,
МУИС-ийн ББС-ийн Эрхзүйн IV ангийн оюутан П.Цэцэгдэлгэр хоёрдугаар байр,
МУИС-ийн ББС-ийн Уул уурхайн ашиглалтын технологи III ангийн оюутан Б.Мягмарсүрэн гуравдугаар байр,
Жаргалантт сумын Ерөнхий боловсролын VII сургуулийн 12б ангийн сурагч Х.Лхагважав тусгай байр эзэллээ. 

May be an image of studying and text

“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР”
сэдэвт илтгэлийн уралдааны шүүгчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Пүрэвганди, З.Энхбаяр, Биологийн ухааны доктор Д.Дарьханд, Боловсрол судлалын ухааны доктор Г.Пүрэвчулуун, МУИС-ийн ББС-ийн Монгол хэлний багш н.Гантуяа нар ажиллав.

No photo description available.

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ