
Улс төрийн ууган хүчин Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой энэ жил тохиож байна.
"Эх орончдын өдөр", түүхэн ойг аймгийн Монгол ардын намын хорооноос хөтөлбөрийн дагуу энэ сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэв.

"Эх орончдын өдөр", Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр
/2026.03.12/ Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолд намын хорооны дарга М.Ганзориг, сумын намын хорооны дарга нар, тэргүүлэгчид, гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл болон ойн баярт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид оролцов.

Энэ үеэр Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн
"Хүндэт харуул" жагсаж, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ.