Өнөөдөр: “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”

May be an image of one or more people and text

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”.

Хүүхдийг бие махбод болон сэтгэл санааны шийтгэлгүйгээр, эерэг аргаар хүмүүжүүлэх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүүхэд бүрт хайр” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулав.

May be an image of one or more people and text

Арга хэмжээнд томчуудын төлөөлөл болсон 200 орчим хүн оролцлоо. Тэд: 

-“Чимээгүй хашгираан” 
-“Хүүхдийн дуу хоолой-амлалт-хариуцлага” 
-“Хайр дүүрэн” гэсэн гурван өртөөгөөр аялж Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд нэгдлээ. 

May be an image of one or more people, people studying and text

2025 оны жилийн эцсийн байдлаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 1383 хүүхэд хамрагдсан байна. Эдгээрийг төрлөөр нь авч үзвэл:

- Үл хайхрах хүчирхийлэлд-1090 хүүхэд
- Бие махбодын хүчирхийлэлд-33 хүүхэд
- Сэтгэл санааны хүчирхийлэлд-253 хүүхэд өртжээ. Эдгээрийн ихэнх нь буюу 79 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна.

May be an image of ‎child and ‎text that says

May be an image of wrist watch

May be an image of text


 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ