Аргын тооллын 9 сарын 24. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 9 сарын 24. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 23. хэрцгий охин-5 од, шарагчин тахиа, идэр барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:41-18:45.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19;40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад алдар, төгс жаргалантай маш сайн болой. Гэвч хулгана, үхэр, гахай, туулай жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, хот балгадын үйл, насан буян бүтээх, эд мал авах, мод суулгах, барилга барих, эм найруулах, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ