Гишүүдийн 90 хувийн ирцтэйгээр хуралдсан энэ удаагийн хурлын эхэнд "Цаг агаарын төлөв байдал"-ын талаарх мэдээлэл сонслоо.
Дараагаар нь:
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож аймгийн хэмжээнд уг өвчний дэгдэлт нэмэгдэж эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах чиглэлийг өглөө.
Үүнээс гадна:
-“Эрч хүч тохижилт үйлчилгээ” ОНӨХХК-наас Жаргалант сумын төвөөс гадуурх 6 цэгт үүссэн эзэнгүй хур хог хаягдлыг цэвэрлэх ажилд зарцуулагдсан зардал,
-Үерийн ус зайлуулах хоолойд бөөгнөрөл үүсэж ялангуяа Жаргалант сумын Рашаант, Наран багийн гэр хорооллын айл өрхүүд усанд автах эрсдэлтэй учраас үерийн усны далан шуудуу, хоолой сэргээн засварлах ажилд зарцуулах зардлыг холбогдох эх үүсвэрээс гаргахаар боллоо.

Мөн:
-Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсний үлдэгдэл, нөөцөд нийлүүлэгдсэн хүчит тэжээлийг зохих үнээр худалдан борлуулахаар тус тус хэлэлцэн шийдвэрлэв.



