-Аргын тооллын 9 сарын 27. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 9 сарын 27. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 27. үнэг-8 од, хар хулгана, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-18:39.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Гараг одны барилдлага муу болой.
-Луу, хулгана, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, анд бололцоход муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ