-Аргын тооллын 10 сарын 14. Баасан(Сугар) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 14. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 13. могойг хүлэгч-25 од, шарагчин могой, идэр барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:09-18:05.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч нохой, гахай, бар, туулай жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Хурим хийх, эрдэм сурах, хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, лусын зан үйл, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, мод таслах, эм найруулах, худалдаа хийх, замд гарах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ