-Аргын тооллын 10 сарын 27. Пүрэв(Бархасвад) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 27. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын 27. харцага-11 од, хар морь, хотол чуулган барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-17:42.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амар болох, өлзийт сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр, луу, хонь жилтнээ цээртэй.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, анд бололцох, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ