
Өнөөдөр /2026.03.20/ Казах түмний
"НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээнд: Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон Жаргалант сумын удирдлагууд оролцож
"Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр улс, орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн дээд шагнал гардуулж баяр хүргэв.
