
2026 оны 03-р сарын 09-нөөс 03-р сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, ялангуяа уулархаг нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, 12-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 11-нд Уулархаг нутгаар, 16,17-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 10,12,16-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 15-17 метр, Алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: 10,11-нд нийт нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 12-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.