-Аргын тооллын 10 сарын 29. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 29. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 29. тэргүүн дагуул-13 од, хөх бич, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:32-17:39.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах, насан буян бүтээх, эд мал авах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ