-Аргын тооллын 10 сарын 30. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 30. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 30. салхины эх-14 од, хөхөгчин тахиа, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-17:37.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ