-Аргын тооллын 11 сарын 9. Лхагва(Буд) гараг / 2016

-Аргын тооллын 11 сарын 9. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 10. чөдөр-23 од, хөхөгчин хонь, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:49-17:22.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх, зэрэг нэмэх сайн. Гэвч хонь, могой, морь, үхэр жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, эрдэмд суралцах, ураг садан болох, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ажилчин авах, хурим найр хийх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ