-Аргын тооллын 11 сарын 14. Даваа(Сумьяа) гараг / 2016

-Аргын тооллын 11 сарын 14. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 15. гоё хүүхэн-1 од, цагаан хулгана, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-17:16.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь маш болой.
-Хулгана, луу, бич, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Гэр байшин барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хурим хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, гэрлэх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ном сонсох, замд гарах, дээл өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ