Ховд аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан 78 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.


Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан өнөөдөр өглөөний 09:00 цагт Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд эхэллээ. Хоёрдугаар хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч оролцож, 78 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Тус хуралдаанаар “Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт”, “Аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэл”, “Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар “Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх” талаар илтгэл танилцуулж төлөөлөгчдийн саналыг тусгах юм. Мөн “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г хэлэлцэн батална. Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг 12-р сарын 2-3 ны өдрүүдэд багтаан дуусгах бөгөөд өнөөдрийн хурлаар “Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт", “Аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэл” гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан маргааш өндөрлөнө.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ