Шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах Хагас шигшээ тэмцээнд 52 тамирчин оролцжээ.


Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны 1-р сарын 13-нд тохиох билээ. УИХ-аас батлагдсан ажлын хэсэг улс орон даяар Шатрын аварга шалгаруулах тэмцээн, Ардын их хурлын депутатуудын хөрөг нэвтрүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үндэсний бөхийн барилдаан гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ойн хүрээнд зохион байгуулах эхний ажил болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-өөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сумдад явагдаж өндөрлөсөн байна.
Шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах Хагас шигшээ тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хугжүүлдэг, биеийн булчингаар бус арга ухаанаар шийдвэр гаргаж даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт хэмээн онцлоод хүрэлцэн ирсэн Анхан шатнаас шалгарсан 52 тамирчиддаа амжилт хүслээ.




Тус тэмцээн Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 12 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж 17 сумын эрэгтэй 42, эмэгтэй 10 тамирчид оролцсоноос:
- Эрэгтэй 1-р байрын шагналыг Жаргалант сумаас оролцсон Б.Даваадорж 
- Эрэгтэй 2-р байрын шагналыг Цэцэг сумаас оролцсон Р.Эрдэнэбат
- Эмэгтэй 1-р байрын шагналыг Жаргалант сумаас оролцсон Д.Цэрэнлхам нарын тамирчид тус тус хүртэж Шигшээ тоглолтонд оролцох эрхийн бичиг, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Уг тэмцээнийг аймгийн ИТХ-ын ажлын алба болон аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгууллаа.
УБ хотод болох Шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах Шигшээ тэмцээнд оролцох 3 тамирчны замын зардлыг Аймгийн ИТХ-аас дааж оролцуулах юм.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ