-Аргын тооллын 12 сарын 24. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 24. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 26, салхины эх-14 од, цагаан луу, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:03.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үсээ засуулж болно. Амгалан жаргалантай. гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, насан буян бүтээх, байшин барих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, модны үйл, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, замд гарах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ