-Аргын тооллын 12 сарын 29. Пүрэв(Бархасвад) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 29. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын 30, суулга-19 од, хөхөгчин тахиа, үл зохилдох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:07.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Тахиа, могой, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, сургуульд сурах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, төрөх, буяны үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ