-Аргын тооллын 2017 оны 1 сарын 1. Ням(Адъяа) гараг / 2017

-Аргын тооллын 1 сарын 1. Ням(Адъяа) гараг / 2017
-Билгийн тооллын шинийн 3, яруу эгшигт 21 од, шар хулгана, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:10.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баясгалантай, баян болох машид сайн. Харин морь, бар, туулай жилтнээ цээртэй.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвч, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэхэд муу.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ