Аргын тооллын 2 сарын 6. Даваа (Сумьяа) гараг /2017/


Аргын тооллын 2 сарын 6. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 10, хөх хулгана, суудал гал, мэнгэн 1 цагаан, гөрөөсөн толгой-4 од, үл зохилдохын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-18:00.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрх хүчин, зэрэг нэмэх машид сайн. Гэвч морь, луу жилтнээ цээртэй.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ