МОГОЙ ЖИЛТНҮҮД 2017 онд


МОГОЙ ЖИЛТНҮҮД 2017 онд

-«ГАЛ» суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1929, 1953, 1977, 2001.
Эмэгтэй: 1917, 1941, 1965, 1989, 2013.
Засал–Сундуй, Цэнд уншуул.

-«УС» суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1917, 1941, 1965, 1989, 2013.
Эмэгтэй: 1929, 1953, 1977, 2001.
Засал - Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ