ГАХАЙ ЖИЛТНҮҮД 2017 онд


ГАХАЙ ЖИЛТНҮҮД 2017 онд

-«ТӨМӨР» суудалд суусан хүн–«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1911, 1935, 1959, 1983, 2007.
Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.

-«МОД» суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1923, 1947, 1971, 1995.
Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ