-Аргын тооллын 4 сарын 11. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 4 сарын 11. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, шар луу, тэргүүн дагуул-13 од, гал суудал, 9 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:11-19:36.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй сайхан болно. Гэвч нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, ноён тавих, захиран тушаах, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, гай тотгорыг номхтгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ