-Аргын тооллын 4 сарын 12. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 4 сарын 12. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 16, шарагчин могой, салхины эх-14 од, шороо суудал, 8 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:09-19:37.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч гахай, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, газар шорооны ажил хийх, шинэ эхлэх, бичиг сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ