Ховд аймагт “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн баг ажиллаж байна.



Дээрх төслийн багийнхан Олон нийтийн оролцоот сургууль дэд төслийг орон нутагт хэрэгжүүлж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзлаа. Энэхүү уулзалтаар дэд төслийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, талууд хамтран ажилласан нь ямар үр дүн, өгөөжийг орон нутаг болон сургуульд бий болгож байгаа талаар танилцуулга хийлээ. Олон нийтийн оролцоот сургууль дэд төслийг хэрэгжүүлсэнээр сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх төдийгүй албан байгууллагуудын оролцоо нэмэгдэж, 40 гаруй байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн төслийн туршилтаас бий болсон үр дүнг боловсролын эрх зүйн баримт бичигт тусган тогтвортой хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийж байгаагаа энэ үеэр мэдээллээ. Одоогийн байдлаар Ховд аймгийн  Олон нийтийн оролцоот сургууль дэд төсөл хэрэгжүүлж буй 10 ЕБС-ийн хувьд 2280 гаруй багш, эцэг эх, иргэд, олон нийтэд төслийн танилцуулга хийж, тэднийг сургуульдаа тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхэд нь оролцуулж байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ