-Аргын тооллын 4 сарын 19. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 4 сарын 19. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 23, улаан хулгана, элдэв тэнгэртэн-20 од, гал суудал, 1 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:56-19:47.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад алдар төгс жаргалантай сайн. Гэвч морь, могой, хонь жилтнээ цээртэй.
-Луу, бич, хулгана, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, хот тохижуулах ажил, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ