-Аргын тооллын 5 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, цагаагчин туулай, их морь-9 од, хий суудал, 4 ногоон мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:08.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул тэрсүүд муу өдөр.
-Гахай, туулай, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ