-Аргын тооллын 5 сарын 6. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 6. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, харагчин могой, харцага-11 од, шороо суудал, 2 хар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:27-20:11.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь болох, бэрийн үйл, мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ