-Аргын тооллын 7 сарын 1. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 1. Бямба (Санчир) гараг /2017/ 
-Билгийн тооллын шинийн 8, шарагчин үхэр, тугчин-12 од, шороо суудал, 9 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Могой, үхэр, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, байшин барих, мал зарах, худалдаа хийх, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ