-Аргын тооллын 7 сарын 2. Ням (Адьяа) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 2. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, цагаан бар, тэргүүн дагуул-13 од, төмөр суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Их хар, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эрхэм сайн. Гэвч бич, бар, туулай жилтнээ цээртэй. Насанд хүрсэн хүмүүс үс бүү засуул өвчин өчүүхэн ирнэ муу.
-Морь, нохой, бар, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, номын үйл гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ хувцас эсгэх, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ