-Аргын тооллын 7 сарын 20. Пүрэв (Бархасвад) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 20. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 27, шар бич, чөлөөт эх-3 од, ус суудал, 8 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:14-20:42.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй сайн, сэтгэл амар болно. Гэвч бар, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, анд бололцоход муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ