-Аргын тооллын 7 сарын 30. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 7 сарын 30. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 7, шар морь, салхины эх-14 од, мод суудал, 7 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:26-20:30.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд маш сайн. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтэн сөрөг муу.
-Газар усны үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, анд нөхөр бололцох муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ