-Аргын тооллын 7 сарын 31. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 7 сарын 31. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 8, шарагчин хонь, эрхтний тэнгэрт-15 од, хий суудал, 6 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:27-20:29.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч үхэр, луу жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, хонь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга,
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ