-Аргын тооллын 8 сарын 11. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 11. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 19, цагаан морь, могой хүлэгч-25, төмөр суудал, 4 ногоон мэнгэ, идэрийн барилдлагат өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:41-20:12.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, бодийн төрөл олох, сайн нөхөртэй нөхөрлөнө. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Нохой, морь, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Замд явах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ