-Аргын тооллын 8 сарын 12. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 12. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 20, цагаагчин хонь, дэлгэрүүлэгч-26, огторгуй суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:10.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өлсөж, ундаасан цээрлэ.
-Туулай, хонь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Дэлгэрүүлэх үйл бүгдэд сайн. Насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, замд явахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ