-Аргын тооллын 8 сарын 13. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 13. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 21, хар бич, шийдэм-0 од, ус суудал, 2 хар мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-20:08.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин ирнэ цээрлэ.
-Хулгана, луу, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу.
-Замд явах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ