-Аргын тооллын 8 сарын 17. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 17. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 25, улаан хулгана, гөрөөсөн толгой-4 од, гал суудал, 7 улаан мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:49-20:02.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эд, буян олох сайн. Гэвч морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Бич, хулгана, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
- Санасан хэрэг бүтнэ. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, боол шүтүүлэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ