-Аргын тооллын 9 сарын 15. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 15. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 25, хөхөгчин могой, өглөгт эх-6 од, уул суудал, 5 шар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Лус тахихад сайн. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-19:05.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эд, буян олох сайн. Гэвч гахай, бар, туулай, нохой жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, боол шүтүүлэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ