-Аргын тооллын 9 сарын 17. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 17. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 27, улаагчин хонь, үнэг-8 од, хий суудал, 3 хөх мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Их хар өдөр. Лус тахихад сайн. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:00.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийт сайн, сэтгэл амар болно. Гэвч үхэр, бар, туулай жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, хонь, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, анд бололцоход муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ