-Аргын тооллын 10 сарын 4. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 4. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, хөх хулгана, шувуун хошуут-24 од, гал суудал, 4 ногоон мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-18:25.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болно. Гэвч морь, могой, хонь жилтнээ цээртэй.
-Бич, луу, хулгана, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтэн сөрөг муу.
-Мал худалдах, хот тохижуулах ажил, замд явах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, лам болох, гадагш өгөх, үр суулгах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ