-Аргын тооллын 1 сарын 1. Даваа (Сумъяа) гараг / 2018



-Аргын тооллын 1 сарын 1. Даваа (Сумъяа) гараг / 2018
-Билгийн тооллын шинийн 14, харагчин могой, хэрцгий охин-5 од, шороо суудал, 5 шар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:10
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад төгс жаргалан, эд олох машид сайн. Харин гахай, луу жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, эрхшээх үйл, хишиг даллага авах, эм найруулах, хөрөнгө исгэх, сүм хийд босгох, хурим хийх, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, үр тарихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ