-Аргын тооллын 1 сарын 3. Лхагва (Буд) гараг / 2018



-Аргын тооллын 1 сарын 3. Лхагва (Буд) гараг / 2018
-Билгийн тооллын 17, хөхөгчин хонь, найралт эх-7 од, огторгуй суудал, 3 хөх мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:11
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуулахад өнгө зүс доройтох муу болой. 
-Туулай, гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, хот балгад байгуулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэр авах, буулгахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ