-Аргын тооллын 1 сарын 4. Пүрэв (Бархасвадь) гараг



-Аргын тооллын 1 сарын 4. Пүрэв (Бархасвадь) гараг
-Билгийн тооллын 18, улаан бич, үнэг-8 од, ус суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлага ихтэй болой.
-Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл үйлдэх, хөрөнгө оруулах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, бэр авах, төрөх, буяны үйлс, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, замд явах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ